• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47731.98

( -132.49 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47731.98 -132.49
MSE A Индекс 18249.43 31.38
MSE B Индекс 15014.65 -355.76

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-02 17:36:30

Энэ өдөр нийт 29,909,801,866 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-10-02 15:43:20

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-10-02 11:42:28

Дуудлага худалдаа 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, гуравдугаар давхарын хурлын танхимд болно.  

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-06 14:30:42

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 19,429,032.52 төгрөгийн үнийн дүн бүхий 125,279 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX +7.59%) болон "Дархан нэхий" ХК (NEH +2.32%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" ХК (MVO-14.69%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH -12.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 268,881,200 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 5.66 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

"TOP 20" индекс 0.25 хувиар өсч, 17345.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,582,934,961,402.89 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ