• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-07-08 20:56:44

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-16 15:53:47

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 81,588,375 төгрөгийн үнийн дүн бүхий 526,044 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +8.70%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +3.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -12.79%) болон "Ремикон" ХК (RMC -11.52%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 Энэ өдөр багцын арилжаанд нийт 4705921 ширхэг үнэт цаас 447,062,495 төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 5,582,398,600 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 2,252 захиалга хүлээн авч, захиалгын явц 117.52 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

ТOP 20 индекс 0.21 хувиар өсөж, 17501.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,593,190,024,970.62 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ