• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-07-08 20:56:44

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-30 14:05:54

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 369,077,908 төгрөгийн үнийн дүн бүхий 3,526,359 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан" ХК (MNP +4.68%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG +2.36%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК " ХК (BUK -5.08%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -4.55%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр хөрөнгө оруулалтын 1 сангийн нийт 84,193 ширхэг нэгж эрх 9,507,417 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн  компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 8 ширхэг үнэт цаас 800,240 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP 20 индекс 0.18 хувиар өсөж, 17406.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ   2,564,144,782,645.35  төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ