• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“НОГООН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛНО

2020-11-06 14:22:38

“Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагт хуралдуулахаар товлосон байна.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2020.12.13-ны өдрийн 17:00 цагт

Бүртгэх өдөр: 2020.11.26-ны өдөр 

Хуралдах газар: Компанийн төв оффис, /БГД, 3 дугаар хороо, Замчдын гудамж, 84/2 тоот/

Хурлаар хэлэлцэх асуудал:                                

  • Компанийн “Хувьцаат орон сууц” төслийн явцын тухай тайлан мэдээлэл
  • Компанийн дүрэмд зарим өөрчлөлт оруулах тухай
  • Компанийн бонд гаргах тухай
  • ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалин урамшууллын тухай
  • Бусад

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам:

“Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” ХК-ийн пэйж хуудас болон өөрийн харилцдаг брокерын компаниас мэдээллийг авна уу.

Хурал зохион байгуулах коммис: 99276519, 91918840

Имэйл хаяг: Jinst_Altansukh@yahoo.com

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ