• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49962.34

( 381.94 0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49962.34 381.94
MSE A Индекс 18180.72 70.69
MSE B Индекс 14675.51 110.75

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-16 18:28:19

Энэ өдөр нийт 6,048,762,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЭРДЭНЭ РЕСУРС 2025 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН, БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-05-16 17:49:23

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2025 оны 03 дугаар сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

“НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-16 13:50:34

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-11-12 15:23:27

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 14,133,865.42 төгрөгийн үнийн дүн бүхий 100,887 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +6.65%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +5.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК (AARD -2.60%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -0.81%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн нийт 10,640 ширхэг нэгж эрх 1,128,832 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.29 хувиар өсч, 17577.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,017,392,139.67 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ