• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47587.04

( -277.43 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47587.04 -277.43
MSE A Индекс 18240.95 22.9
MSE B Индекс 15427.38 56.97

Мэдээ мэдээлэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-10-02 11:42:28

Дуудлага худалдаа 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, гуравдугаар давхарын хурлын танхимд болно.  

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-01 17:40:38

Энэ өдөр нийт 7,229,780,712 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-11-19 14:14:59

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 31,411,097.91 төгрөгийн үнийн дүн бүхий 181,254 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.79%) болон "Айтүүлс" ХК (ITLS +6.12%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -8.49%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -1.73%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 19,046 ширхэг нэгж эрхийг нийт 1,991,181 төгрөгөөр арилжаалсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 168 ширхэг үнэт цаас 16,950,000 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн компанийн багцын арилжаанд нийт 6,189,000 ширхэг үнэт цаас 272,316,000 төгрөгөөр арилжигдсан байна

ТOP-20 индекс 0.84 хувиар өсөж, 17625.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,582,415,279,709.48 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ