• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-12-08 15:17:39

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 45,189,294.32 төгрөгийн үнийн дүн бүхий 181,403 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түшиг Уул" ХК (TUS +14.63%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +2.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -6.13%) болон "Хар тарвагатай" ХК (TVT -5.58%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 4,690 ширхэг нэгж эрхийг нийт 492,945 төгрөгөөр арилжаалсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,060 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.02 хувиар буурч, 17626.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,600,934,328,915.82 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ