Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Сангийн сайдын 2014 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журам”-ыг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах орон тоог зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО: 3
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО: 3
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн /зэрэг цолтой/, тухайн салбараар мэргэшсэн байх;
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
- Өмнө нь үндэстэн дамнасан томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагтай бол давуу тал болно;
- Сүүлийн 3 жил “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;
- Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, тухайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
- Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухай харилцагчтай хийсэн хэлцэлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/
- Нэр дэвшигч өөрөө болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцийг эзэмшдэггүй байх.
ТАВИГДАХ ШАЛГУУР:
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
- Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээлгээгүй байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт
- Өөрийнх нь тухай өөрийг нь сайн мэдэх хоёр хүний ажил байдлын талаарх тодорхойлолт
- Анкет
- Боловсролын диплом, үнэмлэх
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгийг нотлох баримт бичиг, баталгаа
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингисийн талбай 3, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн байр, 3 давхар, /Хуульч, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг Утас:313511-113, 99197178, 99688669/
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтанд орох иргэний баримт материалыг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mse.mn, www.mof.gov.mn сайтнаас үзнэ үү.
Сонгон шалгаруулалтыг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулна. Зөвхөн тавигдах шаардлага хангасан хүмүүстэй эргэж холбоо барина.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК