"Гермес Центр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 17-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.8 төгрөг буюу нийт 377 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 3-р сарын 11-ний өдрөөр тогтоосон бөгөөд 2021 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ