Өнө эртний түүхээрээ гайхуулсан Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2223
жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Үндэсний их баяр
наадмын халуун мэндийг “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн удирдлага,
нийт хамт олны зүгээс наадамчин түмэндээ өргөн дэвшүүлж, “Монголын
Хөрөнгийн Бирж” ТӨХК Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл
тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл Монгол төрийн
бэлгэ тэмдэг Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэн заллаа.
Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн итгэл, мөрөөдөл
сэтгэлчлэн биелж, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл
тэнэгэр, Монгол орон минь дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн
дэвшүүлье.
Хурсан олон та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай!