2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт 127 удаагийн арилжаагаар 123 компанийн 29.9 сая ширхэг хувьцааг 12.9 тэрбум төгрөгөөр арилжааллаа. Арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хувьцааны арилжааны үнийн дүн 604.8 сая төгрөгөөр буюу 4.9 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд 123 компанийн үнэт цаас арилжигдсанаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад 74 компанийн үнэт цаасны ханш өсч, 38 компанийн үнэт цаасны ханш буурч, 11 компанийн үнэт цаасны ханш тогтвортой байсан бөгөөд зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 134.6 тэрбум төгрөгөөр буюу 9.36 хувиар өсч, 1 их наяд 572.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ