• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2021-06-25 06:30:10

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Лэнд МН ББСБ" ХК-ийн гаргаж буй “Лэнд Бонд”-ын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, "Лэнд МН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа , “Лэнд МН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар, "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,500  дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

“Лэнд МН ББСБ” ХК нь МХБ-ийн  үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд бүртгэлтэй бөгөөд  100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон гаргаж байна. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар  "Райнос инвестмент ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2021 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 30-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ