• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК 2021 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-07-28 09:16:30

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Мандал Даатгал" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Санхүү хариуцсан захирал Г.Халиунаа олон нийтэд цахимаар танилцууллаа.Тайлант хугацаанд: 

  • "Мандал Даатгал" ХК-ийн хураамжийн орлого 22.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөнөөр цэвэр ашгийн хэмжээ 3.2 тэрбум төгрөг болж өссөн байна. 

  • 1.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан.

  • Хүүхдэд зориулсан эрсдэлийн боловсрол олгох сайт нээсэн.

  • Хүүхдийн гэнэтийн ослын даатгал гаргаснаас гадна "Аялал 360" дотоодын аяллын даатгалын бүтээгдэхүүн шинээр гаргаад байна.

"Мандал Даатгал" ХК-ийн нийт хөрөнгө 65.5 тэрбум төгрөгт хүрсэн нь дотоодын даатгалын зах зээлд хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж байгаагаас гадна нийт хураамжийн орлого болон цэвэр ашгийн хэмжээгээр салбарын компаниудыг тэргүүлж байна.

Тайлангийн танилцуулгыг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ