• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49594.47

( 549.53 1.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49594.47 549.53
MSE A Индекс 18141.02 179.88
MSE B Индекс 14642.12 16.85

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-08 15:20:37

Энэ өдөр нийт 1,887,959,143 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-03 03:07:27

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • Өмнөх оны үетэй харьцуулахад борлуулсан бүтээгдэхүүний өртөг түүхий эд материалын тээвэр болон сэлбэг хэрэгслийн үнийн өсөлт, хөдөлмөрийн эрүүл ахуй, дархлаажуулалтын зардлаас үүдэн өссөн хэдий ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөн борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөгөөр, татварын өмнөх цэвэр ашгийн хэмжээг 3.4 дахин нэмэгдүүлэн ажиллалаа. 

  • Дулаан тусгаарлагч материалын үйлдвэрийн оёмол хөнжлийн хэсэгт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад Ф-325-н 10 см-н зузаантай 150 метр торон гадаргуутай хөнжил хийх ажил хийгдсэн бөгөөд зах зээлд нэвтрүүлж борлуулах зорилгоор 174 метр 5 см-н зузаантай хөвөнд тор барьж оёх ажил хийж гүйцэтгэсэн.

  • Базальт файбер арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирсэн бөгөөд 3-р улиралдаа багтаан жилд 512.4-1244.1 мян.м базальт файбер BFRP маркын арматур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ