Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Стратеги, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Н.Хосбаяр цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани нь шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрчээ. Үүнд:
-
2021 оны эхний хагас жилд 10.1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн дүн бөгөөд нийт 478.9 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
-
Дотооддоо нийт 392 салбар, 1000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
-
Цахим гарааны хүргэлтийн шийдэл болох "Гараас гарт" хүргэлтийн үйлчилгээний дэд бүтцийг бий болгож, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүллээ.
-
Тусгай үүргийн нислэгээр дамжуулж БНСУ, Турк, Япон, ХБНГУ зэрэг улсуудтай шуудан солилцож ажилласан байна.
Танилцуулгын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ