• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУУЛЬ, ЭРХЗҮЙГЭЭР МЭРГЭШСЭН ЗАЛУУС ТА БҮХНИЙГ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2021-08-18 08:23:29

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй Хууль, эрхзүйгээр мэргэшсэн залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанид Хуульчийн ажлын байранд урьж байна.

 Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хуульч, Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
  • Харилцааны ур чадвартай; 
  • Албан болон хувийн нууц хадгалах чадвартай буюу үнэнч шударга, мэргэжлийн ёс зүйтэй байх;
  • Microsoft office-ийн програмууд дээр ажиллах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах чадвартай.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ