• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ "ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ" ХИЙЛЭЭ

2021-09-30 07:22:19

Өнөөдөр буюу 2021 оны 9-р сарын 30-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр Эдийн засгийн сэтгүүлч, судлаачдын клубын сэтгүүлчидтэй "Өглөөний уулзалт"-ыг зохион байгуулж, биржийн удирдлагын зүгээс хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, сүүлийн үеийн ахиц дэвшлүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөгжлийн боломжийн талаар танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

Аливаа улсын хөрөнгийн зах зээл нь мэдээ, мэдээлэлд үндэслэн өсч, буурдаг онцлогтой бөгөөд хөрөнгө оруулагчдад зах зээлийн үнэн, бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх асуудал нь зах зээлийн ил тод байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч, арилжаа, зах зээлийн үнэлгээ, ТОП 20 индекс зэрэг голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээнд хүрч, зах зээл идэвхжихийн хирээр хөрөнгийн зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгамдаж байгааг харгалзан өнөөдрийн энэхүү уулзалтаар зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг илүү цар хүрээтэйгээр түгээх, мэдээллийн төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ярилцлаа. 


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ