• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.89

( -148.95 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.89 -148.95
MSE A Индекс 18093.4 -56.96
MSE B Индекс 14777.52 -35.65

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-06 15:11:16

Энэ өдөр нийт 1,699,550,507 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-05 15:15:42

Энэ өдөр нийт 684,712,005 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

МХБ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ "ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ" СЭДЭВТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

2021-10-07 08:07:04

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохион байгуулсан “Эдийн засгийн сэргэлт” сэдэвт цахим хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. Тус хэлэлцүүлэгт Монголбанк, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын удирдлагуудаас гадна Монголын хөрөнгийн бирж, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлага, төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлэв. 

Цахим хэлэлцүүлэгт МХБ "Эдийн засгийг сэргээхэд МХБ-ийн үзүүлэх нөлөө" сэдвийн хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлд цар тахлын үзүүлж буй нөлөө, хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Цахим хэлэлцүүлгийг эндээс үзнэ үү. 

 

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ