• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-25 07:29:06

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 298,102,116 төгрөгийн үнийн дүн бүхий 966,016 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.93%), "Булган ундрага ХК (BUN +12.13%), болон "Монгол шуудан" ХК (MNP +7.88%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -12.01%), "Э-Транс ложистикс" XК (ETR-10.91%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG-10.45%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЭТТ бондын нийт 8 ширхэг үнэт цаас 792,000 төгрөгөөр арилжигдсан бол Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 75,285 ширхэг нэгж эрх 54,716,249 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.35 хувиар буурч 40134.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,874,666,622,013 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ