• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-28 08:28:04

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн  458,645,876 төгрөгийн үнийн дүн бүхий 1,707,334 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.95%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+14.46%), болон "Э-Транс ложистикс XК (ETR +7.9%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин ХК (HHN-14.94%), "Монгео" ХК (MOG-14.71%) болон "Их барилга" ХК (IBA-12.5%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн нийт 54,894 ширхэг үнэт цаас 320,032,020 төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  72,697 ширхэг нэгж эрх 51,217,966 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.33 хувиар буурч 39685.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ   4,836,520,380,646 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ