• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-12 06:42:54

2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 224,786,660 төгрөгийн үнийн дүн бүхий 541,752 ширхэг хувьцаа арилжигдсанаас 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Фронтиер Лэнд Групп ХК (MDR +15%), "Хэрлэн Хивс" ХК (HRL+14.89%), болон "Цагаантолгой ХК (TSA+14.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин говь" ХК (JGV-14.99%), "Оллоо" ХК (OLL-12.69) болон "Авто импекс" ХК (AOI-11.43%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаанд "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 180,000 ширхэг үнэт цаас 2,500,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 119,545  ширхэг нэгж эрх  32,268,236 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 3.2 хувь өсч 40,086.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,965,639,709,106 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ