• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ҮНЭТ ЦААС ГАРГАГЧААС ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2021-11-17 07:35:57

Монголын хөрөнгийн бирж нь үнэт цаас гаргагчдын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгох, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх ажлын хүрээнд "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг холбогдох хууль, тогтоомж, олон улсын практикт нийцүүлэн боловсрууллаа.

Тус журмын төсөл нь бүртгэлтэй компаниудын мэдээллийн төрлийг нэмэгдүүлж, мэдээлэл хүргэх процессийг хялбаршуулж, олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломжийг бий болгох ач холбогдолтойгоос гадна "Тогтвортой хөрөнгийн бирж санаачилга"-ын хүрээнд  ESG буюу Байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын стандартыг зах зээлд нэвтрүүлэхээр журмын төсөлд оруулаад байна.

СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар”-ын 2.2.2-т заасны дагуу МХБ нь шинээр боловсруулсан “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-д санал авахаар цахим хуудсанд байршууллаа. .

Иймд бүртгэлтэй компаниуд болон зах зээлд оролцогч та бүхнийг энэхүү журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2021 оны 12 сарын 01-ний өдөрт багтаан манай байгууллагад ирүүлэхийг хүсье.

Саналыг цаасаар болон цахимаар (togtokhbayar@mse.mn, manaljav.a@mse.mn) ирүүлж болох ба асууж тодруулах зүйлс байвал 11-31 35 11 /дотуур утас 3211, 5115/ дугаарт холбогдоно уу.

МХБ-ийн “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ын төсөлтэй Энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ