• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-11-29 06:32:16

2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 399,163,770.06 төгрөгийн үнийн дүн бүхий 1,651,590 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +15.00%), "Талх чихэр" ХК (TCK+12.31%), болон "Сор" ХК (SOR+10.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-14.19%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU- 9.95%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD- 8.95%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,124 ширхэг нэгж эрх 10,967,293 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4 ширхэг үнэт цаасыг 400,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч 39513.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,251,998,726,481.42 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ