• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-12-20 07:53:58

"Сентрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №02 тоот  тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа.

Хугацаа: 2021 оны 12-р сарын 28-ны өдрийн 10:00 цагт https://hural.cumongol.mn веб хаягаар ZOOM платформ ашиглан цахим хэлбэрээр хуралдуулна.

Бүртгэх өдөр: 2021 оны 12-р сарын 10-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

1. Компанийг хувьцаат компани болгох замаар хэлбэрийг өөрчлөх

2. Компанийн оршин байгаа хаягийг өөрчлөх

3. Компанийн Дүрмийг батлах

4. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох

Хурлын урьдчилсан санал хураалтыг 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 15:00 цагаас эхлэн 2021 оны 12-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл авахаас гадна цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн цахим бүртгэлийг 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 15:00 цагаас эхлэн 2021 оны 12-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл https://hural.cumongol.mn хаягаар хийж, хэлэлцэх асуудалд санал өгөх нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээхээр болсон байна. 

Холбоо барих: 8610-6181, 8805-4321, 8810-3285, gantulga.t@cumongol.mn, batbaatar.g@cumongol.mn, ganzorig.b@cumongol.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ