“Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн энэ оны санхүүгийн байдлаас шалтгаалан 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжлээ. Энэхүү хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, цалинг 30%-иар бууруулах, зардал хэмнэх чиглэлээр ажиллахаар боллоо.
Ойрын хугацаанд Монголын хөрөнгийн биржийн илүүдэл орон тоог багасгах, 2014 оны үлдэж буй саруудад томоохон худалдан авалт хийхгүй байх бодлого баримтална.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ