• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49568.55

( 96.8 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49568.55 96.8
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-27 15:00:14

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,289,505,841.39 төгрөгийн үнийн дүн бүхий 1,088,499 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" ХК (TUM+14.76%), "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.24%), болон "Их барилга" ХК (IBA+6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH -15.00%), "Адуун чулуун" ХК (ADL- 10.00%) болон "Би ди сек" ХК (BDS- 8.26%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 33,533 ширхэг нэгж эрх 15,646,860 төгрөгөөр арилжигдсан байна.

 Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаасыг 480,000 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн багцын арилжаанд нийт 55,555 ширхэг үнэт цаас 499,995,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.54 хувиар өсч 43401.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,861,919,661,604.14 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ