• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49568.55

( 96.8 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49568.55 96.8
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-28 14:56:21

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 436,199,250.15 төгрөгийн үнийн дүн бүхий 1,718,876 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик холдинг" ХК (MIK+14.87%), "Улсын их дэлгүүр" ХК (UID+14.39%), болон "Цагаантолгой" ХК (TSA+12.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH -14.29%), "Монгол алт" ХК (ERS- 13.03%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR- 11.11%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 37,021 ширхэг нэгж эрх 25,138,740 төгрөгөөр арилжигдсан байна.

 Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 ширхэг үнэт цаасыг 1,183,000 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн багцын арилжаанд нийт 13,500,246 ширхэг үнэт цаас 1,127,270,541 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.18 хувиар өсч 43914.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,942,320,044,961.10 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ