• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49511.66

( -390.81 -0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49511.66 -390.81
MSE A Индекс 18094.83 -133.02
MSE B Индекс 14513.59 -145.79

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

Тус компани нэгж хувьцаанд 4,140 төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ТОНН ТУТАМД 85 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2025-05-14 17:08:30

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 9,841,017 ам.доллароор арилжааллаа.

05-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-14 17:00:44

Энэ өдөр нийт 37,205,492,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ 2021 ОНД 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА

2022-02-11 16:56:38

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК байгуулагдсаны түүхт 30 жилийн ой тохиосон 2021 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжааны хэмжээ, ТОП-20 индекс, шинээр бүртгүүлсэн үнэт цаасны тоо зэрэг хөрөнгийн биржийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд төдийгүй компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд 30 жилийн түүхэн дэх дээд хэмжээнд хүрч, ололт амжилт дүүрэн, үр ашигтай ажиллалаа.

Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 248 удаагийн арилжаагаар 146 компанийн 733.3 сая ширхэг хувьцааг 304.9 тэрбум төгрөгөөр, 10.6 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 4.23 тэрбум төгрөгөөр, 75.8 сая ширхэг сангийн нэгж эрхийг 56.8 тэрбум төгрөгөөр, 9.4 сая ширхэг компанийн бондыг 1,048.2 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 1.4 их наяд төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Зах зээлийн үнэлгээ 97%-иар өсч 5.9 их наяд төгрөгт, ТОП-20 индекс 130%-иар өсч 44,411 нэгжид тус тус хүрсэн билээ.

Компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт болон үр ашгийн хувьд 2021 онд үйл ажиллагаанаас нийт 5.5 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж, Улсын төсөвт нийт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь компанийн 30 жилийн түүхэнд онцлох өндөр үзүүлэлт боллоо.

Тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ