• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-24 15:48:54

2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 269,307,111 төгрөгийн үнийн дүн бүхий 713,790 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB +11.60%), "Талх чихэр" ХК (TCK +7.42%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +6.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -15.00%), "Монгео" ХК (MOG -14.52%) болон "Ремикон' ХК (RMC -11.89%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 68,008 ширхэг нэгж эрхийг 21,388,107 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 990,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 748,996 ширхэг хувьцааг 711,546,200 төгрөгөөр арилжаалсан бол ам долларын 9,600 ширхэг бондыг 960,000 ам доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс +0.4% хувиар өсч, 39,206.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,472,394,866,287 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ