• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-02 13:58:51

2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 290,983,166 төгрөгийн үнийн дүн бүхий 703,721 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" ХК (TUM +9.32%), "Ремикон" ХК (RMC +9.09%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.43%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -10.00%), "Монгол нэхмэл" ХК (MNH -8.94%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR -8.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  21,625 ширхэг нэгж эрхийг 9,613,201 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар төгрөгийн 1 ширхэг бондыг 99,400 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.62% хувиар өсч, 39,372.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,596,290,797,576 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ