• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-03 14:23:17

2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 352,248,377 төгрөгийн үнийн дүн бүхий 3,008,044 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс чацаргана" ХК (CHR +15.00%), "Дархан нэхий" ХК (NEH +10.71%) болон "Сор" ХК (SOR +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.94%), "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -11.37%) болон "Хөх ган" ХК (HGN -6.67%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,288 ширхэг нэгж эрхийг 4,734,949 төгрөгөөр, багцын арилжаагаар 161,291 ширхэг хувьцааг 250,001,050 төгрөгөөр арилжаалсан бол нийт 2,931 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 293,100,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.27% хувиар буурч, 38,729.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,564,779,954,421 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ