• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-11 14:25:24

2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 220,818,365 төгрөгийн үнийн дүн бүхий 473,079 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Люкс занаду групп" ХК (BAZ +15.00%), "Сүү" ХК (SUU +5.24%) болон "Увс чацаргана" ХК (CHR +4.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК (ORD -11.11%), "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -8.70%) болон "Сэлэнгэ сүрэг" ХК (SES -8.64%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 48,135 ширхэг нэгж эрхийг 34,085,435 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арижаагаар 3 ширхэг үнэт цаасыг 296,480 төгрөгөөр, ам.долларын нийт 210 ширхэг үнэт цаасыг 21,000 доллараар арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаагаар нийт 60 ширхэг хувьцааг 6,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.79% хувиар буурч, 36,981.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,399,117,028,992 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.