• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД"-ЫН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-03-25 15:47:24

СЗХ-ны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 533 тогтоолоор бүртгэгдсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 56,000 ширхэг өрийн хэрэгслийн нэгдүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр нээлттэй явагдаж, нийт 2.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж, тус бонд нь хоёрдогч зах зээлд арилжигдаж байгаа билээ. 

СЗХ-ны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128 тоот тогтоолоор тус бондын арилжаалагдаагүй үлдэгдэл буюу нийт 3.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 31,000 ширхэг бондын жилийн хүүг 15 хувь болгохыг зөвшөөрсний дагуу тус бондын хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэхүү нөхцөлийн дагуу МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2022 оны 3 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд авч эхэллээ. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Райнос инвестмент ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд бондын захиалга 100 хувь болсон тохиолдолд захиалгыг хаах юм. 

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцыг бодит цагийн горимоор эндээс харах боломжтой. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ