• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-30 13:57:46

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 197,458,586 төгрөгийн үнийн дүн бүхий 513,081 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL +15.00%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +14.81%) болон "Шарын гол" ХК (SHG +10.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" ХК (MVO -14.68%), "Оллоо" ХК (OLL -13.64%) болон "Монгол Базальт" ХК (MBW -7.56%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 131,253 ширхэг нэгж эрхийг 29,576,642 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 24 ширхэг үнэт цаас 2,399,040 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаанд нийт 567,558 ширхэг үнэт цаас 872,131,805 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  -0.31% хувиар буурч, 38,402.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,397,928,951,880 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ