• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

"НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ" УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ ОРОЛЦЛОО

2022-03-30 17:29:44

“Монголын Эдийн Засгийн Чуулган” нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал ба түүний шийдлийн талаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын судлаачид, гадаадын төлөөлөгчдөөс бүрдсэн талууд өөрсдийн байр сууриа солилцож, бүтээлч хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх зорилготой чуулга уулзалт юм. “Монголын Эдийн засгийн чуулган 2022” нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

"Ногоон хөгжлийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр явагдаж өндөрлөсөн ба хэлэлцүүлэгт Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Зөвхөн олон улсын хөрөнгийн зах зээл дээр гэлтгүй дотоодын хөрөнгийн бирж дээр Засгийн газар болон Нийслэлийн зүгээс аливаа бондыг гаргахад, гаднын хөрөнгө оруулагчдыг татах том алхам юм. Тухайлбал, Нийслэлээс Монголын Хөрөнгийн бирж дээр байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн бондыг гаргалаа гэж бодоход гаднын хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгийн бирж дээрээс тухайн бондыг худалдан авах боломжтой гэдгийг онцоллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-ны өдрүүдэд болох Үндсэн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэх юм.

     

                                                                                           

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ