• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

АЖЛЫН ХЭСГИЙН ЗӨВЛӨМЖ ГАРЛАА

2014-08-25 11:50:02
Сангийн сайдын 2014 оны 178 дугаар тушаалаар Засгийн газрын үнэт цаасны дотоодын зах зээлийг хөгжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо, өрсөлдөөн болон ил тод байдлыг нэмэгдүүлэх, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны тогтолцоог сайжруулах талаар санал боловсуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Энэхүү ажлын хэсгийг Сангийн дэд сайд С. Пүрэв ахалсан бөгөөд бүрэлдэхүүнд Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк болон Хөрөнгийн Биржийн холбогдох ажилтнууд орж ажилласан юм.
2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дээрх ажлын хэсгээс Засгийн газрын үнэт цаастай холбоотой бүх арилжааг Хөрөнгийн биржээр явуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан байна. Энэхүү зөвлөмжийг Сангийн сайд хүлээн авсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гарах юм.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ