• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49686.43

( 99.18 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49686.43 99.18
MSE A Индекс 18159.91 -12.8
MSE B Индекс 14611.63 67.19

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-01 10:51:00

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт хамрагдаж буй зарим их сургуулиудийн багш, оюутнуудыг хүлээн авлаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, МЭДЛЭГ ОЛГОХ “НОГООН СУМ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ЦАН ЦОХИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК ДЭЭР БОЛЛОО

2022-04-28 10:51:57

Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, мэдлэг олгох “Ногоон сум” төслийн нээлтийн цан цохих үйл ажиллагаа өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн байранд боллоо. Уг хүндэтгэлийн цан цохих үйл ажиллагаанд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Монголын Мэдээ сувгийн захирал Р.Гандиймаа, Голомт банкны Дэд захирал Д.Бадрал болон бусад төлөөллүүд оролцлоо.

“Ногоон сум” төслийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, бусад хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд болон арилжааны банкны төлөөллүүд хамтран хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэг, мэдээллийг олон нийтэд түгээж, хөрөнгийн зах зээлийг сурталчлах зорилгоор эхлүүлсэн бөгөөд уг төслийн гол зорилго нь зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс хөрөнгийн зах зээлээс ашиг хүртдэг бус, олон нийт нэмэлт орлоготой байж үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох юм.

“Ногоон сум” төслийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай аймгийн иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдээллийг хүргэн ажилласан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дархан уул аймаг, Эрдэнэт хотын иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл, мэдлэгийг хүргэн ажиллахаар  төлөвлөж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ