• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49507.79

( 400.28 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49507.79 400.28
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-19 14:43:58

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 158,425,687 төгрөгийн үнийн дүн бүхий 340,979 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +3.85%), "Түмэн шувуут" ХК (TUM +3.43%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +3.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Их барилга" ХК (IBA -13.33%), "Сор" ХК (SOR -10.18%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 34,584 ширхэг нэгж эрхийг 16,767,172 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 6,108,539 ширхэг үнэт цаасыг нийт 1,270,576,112 төгрөгөөр арилжаалсан байна. 

ТOP-20 индекс 0.91% хувиар өсөж, 34,678.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,953,479,782,572 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ