• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49507.79

( 400.28 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49507.79 400.28
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

2022-05-25 10:41:51

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүү, эдийн засгийн их сургуулийг төлөөлж Ректор Б.Мөнхбаяр нар гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд “Монголын хөрөнгийн зах зээлийн боловсрол” үндэсний хэмжээний цогц хөтөлбөрийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэхүү хөтөлбөр нь санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэх юм. Тэр дундаа арилжаанд хэрхэн оролцох, хувьцааны үнийн хэлбэлзэлд хэрхэн анализ гэх мэт сургалтуудыг иргэд, олон нийтэд зориулан тогтмол зохион байгуулахаараа онцлогтой.

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг үндэсний хэмжээнд дээшлүүлэх нь өрхийн санхүү төдийгүй улсын эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлнэ гэдгийг онцлоод цаашид иргэдийг хөрөнгө мөнгөө зөв зүйтэй төлөвлөн зарцуулах хангалттай мэдлэгтэй болоход нь дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал:

Өнгөрсөн оны сүүлийн байдлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 13.7 хувьтай тэнцэж байна. Энэ бол хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Дэлхийн Банкны судалгаанаас үзэхэд, 2020 оны байдлаар Хонконгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь ДНБ-ийхээ 1768.8 хувьтай тэнцэж байсан бол АНУ-д 194.3 хувьтай тэнцэж байжээ. Мөн АНУ-ын  иргэдийнх 50-60 хувь нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, арилжаанд оролцдог гэх судалгаа бий.

Аливаа улс орон хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэх замаар бизнесүүдийг дэмжиж, улсын эдийн засгаа тэтгэх бодлого баримталдаг. Түүнчлэн иргэд, олон нийт арилжааны талаар мэдлэг ойлголттой болж, үр өгөөжийг нь хүртсэнээр хөрөнгийн зах зээл өргөжин тэлэх үндэс суурь бүрэлддэгийг олон улсын туршлага батлан харуулдаг.

Манай улсын хувьд, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-д харьцангуй бага хувийг эзэлж байгаа ч олон улсын шинжээчид хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээлээр нэрлэж байна. Энэ оны тавдугаар сарын 20-ны байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.95 их наяд төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Цаашид системийн нөлөө бүхий таван банк Монголын Хөрөнгийн Биржээр дамжин хувьцааныхаа 5-15 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсноор ирэх онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Мөн 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ТОП-20 индекс 130 хувиар өсөж, дэлхийн хамгийн өндөр өсөлтүүдийн нэг болсныг олон улсын Bloomberg агентлаг онцлон мэдээлсэн.

Тиймээс олон нийтэд, тэр дундаа залууст хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг ойлголтыг системтэй олгосноор хурдацтай хөгжиж буй хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх иргэдийн тоо улам нэмэгдэнэ. Үүгээр зогсохгүй компаниудын хөрөнгө оруулалт татах үүд хаалга илүү нээлттэй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь томоохон түлхэц болох юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ