• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49507.79

( 400.28 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49507.79 400.28
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-25 13:26:33

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 102,768,268 төгрөгийн үнийн дүн бүхий 310,920 ширхэг хувьцаа арилжигдсанаас хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.96%), "Адуун чулуун" ХК (ADL +9.41%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +8.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт ноос" ХК (ALI -13.64%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -12.83%) болон "Гонир" ХК (GNR -12.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 13,825 ширхэг нэгж эрхийг 10,912,589 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 50 ширхэг үнэт цаасыг 14,402,094.8 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.  

ТOP-20 индекс -2.45 хувиар буурч, 33,313.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,917,629,867,870 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ