• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-30 14:23:14

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 118,603,793 төгрөгийн үнийн дүн бүхий 375,828 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Шарын гол" ХК (SHG +13.07%), "Талх чихэр" ХК (TCK +12.56%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +6.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -12.74%), "Дархан зочид буудал" ХК (DZG -10.12%)" болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -9.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 16,816 ширхэг нэгж эрхийг 6,981,620 төгрөгөөр арилжаалсан байна.  

ТOP-20 индекс -1.5 хувиар буурч, 33729.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,938,308,485,659 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ