• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49150.89

( 43.38 0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49150.89 43.38
MSE A Индекс 19198.89 69.92
MSE B Индекс 15187.13 27.59

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-06 13:28:01

2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 175,719,101 төгрөгийн үнийн дүн бүхий 358,462 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD 11.26%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +8.58%) болон "Би ди сек" ХК (BDS +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -13.84%), "Шарын гол" ХК (SHG -11.56%)" болон "Ремикон" ХК (RMC -9.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 68,132 ширхэг нэгж эрхийг 30,745,807 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,040 ширхэг үнэт цаасыг 503,207,960 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 2.24 хувиар өсөж, 34761.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,905,573,242,006 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ