• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49389.34

( 281.83 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49389.34 281.83
MSE A Индекс 19305.45 176.48
MSE B Индекс 15180.46 20.92

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-10 13:42:39

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 216,864,408 төгрөгийн үнийн дүн бүхий 576,638 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.97%), "Булган ундрага" ХК (BUN +7.14%) болон "Авто импекс" ХК (AOI +6.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -7.69%), "Ард кредит ББСБ" ХК (ADB -6.24%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -5.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 64,427 ширхэг нэгж эрхийг 16,506,746 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 88 ширхэг үнэт цаасыг 8,616,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 0.83 хувиар өсөж, 34,768.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,422,023,270 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ