• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49409.55

( 302.04 0.62% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49409.55 302.04
MSE A Индекс 19309.99 181.02
MSE B Индекс 15181.34 21.8

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

"КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2022-06-10 14:04:05

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дүгээр заалт, "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-ын 7 дугаар зүйлийн 7.5.3 дугаар заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 145 тоот тогтоолыг тус тус үндэслэн "Компанийн засаглалын кодексийг үнэлэх аргачлал"-ыг шинэчлэн баталж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг үүрэг болголоо. 

Тиймээс  хувьцаат компаниуд "Компанийн засаглалын кодекс"-ийн хэрэгжилтийн тайланг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/58 тоот тушаалын 1-д заасан аргачлалын дагуу үнэлж, жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, хэрэгжилтийн тайланд гарсан өөрчлөлтийг тухай бүрт тайлагнан мэдэгдэж байхыг МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудад мэдэгдэж байна. 

"Компанийн засаглалын кодексийг үнэлэх аргачлал"-ын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ