• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.94

( 276.43 0.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.94 276.43
MSE A Индекс 19296.88 167.91
MSE B Индекс 15180.46 20.92

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-15 14:46:44

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 193,836,207 төгрөгийн үнийн дүн бүхий 471,271 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Улсын их дэлгүүр" ХК (UID +14.81%), "Гутал" ХК (GTL +12.50%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +6.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -14.77%), "Дархан хүнс" ХК (DHU -11.53%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -9.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,372 ширхэг нэгж эрхийг 14,295,181 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 50 ширхэгийг 5,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 12 ширхэг үнэт цаасыг 1,176,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 34,174.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,882,915,767,201​​​​​​​ төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ