2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 183,041,938 төгрөгийн үнийн дүн бүхий 426,765 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.97%), "Багануур" ХК (BAN +8.32%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -14.98%), "Булган ундрага" ХК (BUN -8.73%) болон "Богд Банк" ХК (BOGD -6.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,938 ширхэг нэгж эрхийг 5,994,437 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 950 ширхэг үнэт цаасыг 93,716,400 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 1.06 хувиар өсөж, 33,717.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,711,319,174,627 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ