• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 0
MSE B Индекс 15159.54 0

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

“СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2022-06-21 17:40:14

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 500,000 ширхэг үнэт цаасыг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар санал болгосон бөгөөд арилжааны системд нийт 500,000 ширхэг буюу 50,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг худалдан авахаар 251 хөрөнгө оруулагчийн 254 захиалга бүртгэгдлээ.

Тодруулбал, арилжааны системд стратегийн 1 хөрөнгө оруулагчаас 300,000 ширхэг буюу 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга бүртгэгдсэнээс гадна бусад 250 хөрөнгө оруулагчаас 200,000 ширхэг буюу 20,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга бүртгэгдэж, үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу захиалгуудыг 100 хувь биелүүллээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ