• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47680.49

( -51.49 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47680.49 -51.49
MSE A Индекс 18244.96 -4.47
MSE B Индекс 15030.3 15.65

Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-03 17:34:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдан авагч болон оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

УУЛ УУРХАЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-10-03 15:48:18

“Энержи Ресурс” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн арилжааны хуваарьт тус тус өөрчлөлт орлоо.  

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-24 15:27:32

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 95,070,026 төгрөгийн үнийн дүн бүхий 283,064 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Мик холдинг" ХК (MIK +5.88%), "Монгол Базальт" ХК (MBW +4.02%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -11.65%) , "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -9.99%) болон "Мерекс" ХК (MRX -4.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,587 ширхэг нэгж эрхийг 14,172,924 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 110 ширхгийг 11,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаасыг 194,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 1.64 хувиар буурч, 33,179.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,809,169,590,058 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ