• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 0
MSE B Индекс 15159.54 0

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-28 14:03:17

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 143,853,542 төгрөгийн үнийн дүн бүхий 360,462 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Богд Банк" ХК (BOGD +14.72%), "Мик холдинг" ХК (MIK +7.14%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN +6.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -10.60%) , "Айтүүлс" ХК (ITLS -10.01%) болон "Түшиг Уул" ХК (TUS -5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,413 ширхэг нэгж эрхийг 18,198,748 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16 ширхгийг 1,600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,000 ширхэг үнэт цаасыг 299,740,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 2.06 хувиар буурч, 33,001.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,841,812,731,637 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ