• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49165.16

( -135.77 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49165.16 -135.77
MSE A Индекс 17841.29 -32.48
MSE B Индекс 14313.65 47.15

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-06 15:49:11

Энэ өдөр нийт 11,376,742,107 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ОЛОН УЛС БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ИНФЛЯЦЫН ТААМАГЛАЛ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-05 20:46:43

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн олон улсын эдийн засагт гарч буй өөрчлөлт шинэчлэлтүүд, ирээдүйд улс оронд тулгарч болзошгүй сорилтууд, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх эрэлхийлэл, шийдэлтэй холбоотой дүгнэлтээ хуваалцсан юм.

ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ЭТГЭЭДИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ӨӨР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

2025-06-05 17:01:10

"Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК, “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-иудын харилцагчдыг шилжүүлэхтэй холбоотой уралдаант шалгаруулалтад 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор холбогдох материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ СУНГАЛАА

2022-06-28 17:59:58

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/2693 тоот тушаал болон "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/57 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн нэмэлт хувьцааг анхдагч зах зээлд олон нийтэд санал болгон арилжаалах хугацааг сунгахаар боллоо.

Тодруулбал, тус компанийн нэмэлт хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан анхдагч зах зээлд арилжаалах үйл ажиллагааг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгаж байгаа бөгөөд хуваарилалтын зарчимд аливаа өөрчлөлт орохгүй болохыг "Эрдэнэс сольюшинс" ХК-ийн андеррайтер "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн зүгээс мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ